Bishrelt Group
Bishrelt Cup 2026 амжилттай зохион байгуулагдлаа
мэдээ

2026-07-01

Bishrelt Cup 2026 амжилттай зохион байгуулагдлаа

Бишрэлт Группийн ажилтнуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт спортын наадам амжилттай болж өндөрлөлөө

Бишрэлт Группийн ажилтнуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт спортын наадам “Bishrelt Cup 2026” амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь хамт олны эв нэгдэл, багаар ажиллах чадвар, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд энэ жил спортын олон төрлөөр өргөн хүрээнд явагдлаа.

Тэмцээний хүрээнд дартс, биллиард, ширээний теннис, шатар, даам, Counter-Strike 2, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, усан сэлэлт зэрэг нийт 10 төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм. Оролцогчид ур чадвар, хурд хүч, оюун ухаан, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөж, спортын жинхэнэ өрсөлдөөн, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүллээ.

Түүнчлэн Бишрэлт Группийн үнэт хамтрагч байгууллагууд болох МЕИК ХХК, Эрдэнэ Зам ХХК, Лотус Танг ХХК-ийн төлөөлөл тэмцээнд идэвхтэй оролцож, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь онцлох үйл явдал байв.

"Bishrelt Cup 2026" нь зөвхөн спортын тэмцээн бус, хамт олны нэгдмэл байдал, байгууллагын соёл, хамтын үнэ цэнийг бэхжүүлэх чухал арга хэмжээ болж өндөрлөсөн бөгөөд нийт оролцогчид, зохион байгуулагчид болон хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

Хамтдаа хөгжье, хамтдаа ялъя!

Төстэй мэдээ