
2026-11-04
БИШРЭЛТ БЬЮТИ ОНЛАЙН ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЖ, ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ШИНЭ БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ
Дэлхийн алдартай үнэртэн, гоо сайхны брэндүүдийг нэг дороос, хүссэн газраасаа захиалах боломжтой боллоо.
Бишрэлт Групп хэрэглэгчдэдээ хүргэх үйлчилгээний хүртээмж, тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн албан ёсны цахим худалдааны платформ болох Bishreltbeauty.mn онлайн дэлгүүрийг албан ёсоор нээлээ.
Энэхүү шинэ платформ нь хэрэглэгчдэд дэлхийн нэр хүнд бүхий үнэртэн, гоо сайхны брэндүүдийн бүтээгдэхүүнийг салбар дэлгүүрт биечлэн очих шаардлагагүйгээр, хүссэн цагтаа, хүссэн газраасаа сонгон захиалах боломжийг бүрдүүлж буй Бишрэлт Группийн хэрэглэгч төвтэй үйлчилгээний шинэ алхам юм.

Bishrelt Beauty онлайн дэлгүүрээр дамжуулан үнэртэн, арьс арчилгаа, нүүр будалт болон үс арчилгааны бүтээгдэхүүнтэй танилцаж, өөрт тохирох бүтээгдэхүүнээ брэнд, үнэ болон хямдралын нөхцөлөөр ангилан сонгох боломжтой.
24–48 цагийн дотор таны гарт
Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүнийг 24–48 цагийн дотор заасан хаягт хүргэх бөгөөд захиалгын явцаа цахимаар хянах боломжтой. Ингэснээр хэрэглэгчид салбар дэлгүүр зорих цаг хугацаагаа хэмнэж, хүссэн бүтээгдэхүүнээ гэр, ажлын байр болон өөрт тохиромжтой газраасаа хүлээн авах нөхцөл бүрдэж байна.
Бишрэлт Группийн хувьд энэхүү шинэчлэл нь зөвхөн онлайн дэлгүүр нээж буй үйл явдал бус, харин хэрэглэгчийн хэрэгцээ, цаг хугацаа, тав тухыг эрхэмлэсэн үйлчилгээгээ технологийн дэвшилтэй хослуулан хөгжүүлж буй чухал алхам юм.
Та дэлхийн алдартай брэндүүдийг хүссэн газраасаа сонгон, Bishrelt Beauty-ээр захиалаарай!
```
```


