Бишрэлт Групп
Бидний философи
Бид зөвхөн ашиг олдог компани биш — Монгол Улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны ирээдүйд хувь нэмэр оруулдаг хариуцлагатай корпорацийн иргэн юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн бид хууль ёс зүй, шударга өрсөлдөөн, ажилтнуудын аюулгүй орчин, байгаль орчны хариуцлагыг үндсэн зарчим болгон баримталж байна.
Группийн хэмжээнд нийгмийн олон салбарт хөрөнгө оруулалт хийгдэн шинээр ажлын байр бий болгох, ажиллагсдаа тогтвортой ажлын байраар хангах, нийгмийн асуудлыг шийдэх, хөнгөлөлт урамшуулалд хамруулах ажлуудыг тасралтгүй хийсээр байна.
Үндсэн зарчим
Хууль эрх зүй, ёс зүй болон компанийн засаглалын стандартыг чанд мөрдөж, шударга, ил тод үйл ажиллагаа явуулна.
Хэрэглэгч, түншүүдээ хүндэтгэж, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар урт хугацааны итгэлцэл бий болгоно.
Аюулгүй ажлын орчин бүрдүүлж, инновацыг дэмжих замаар ажилтнуудаа хөгжүүлж, тэдний боломжийг дэлгэрүүлнэ.
Үндэсний хөгжилд хувь нэмэр оруулж, байгаль орчныг хариуцлагатайгаар хамгаалан тогтвортой ирээдүйг бүтээнэ.
Эмзэг бүлгийг дэмжиж, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй иргэдэд хүрч ажиллана.
Монгол улсын уламжлагдан ирсэн өв соёлыг хадгалан, залуучуудыг дэмжин, боловсрол, спортын салбарт хувь нэмэр оруулна.
Байгаль орчин
Бид ирээдүй хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэх, байгаль орчноо хамгаалах, нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө олон жилийн турш шат дараатай, үр өгөөжтэй ажлуудыг тууштай хэрэгжүүлж ирсэн.
Мөн тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчноо эко болгох зорилгын хүрээнд ажилтан бүр мод тарих, арчлах ажлыг уламжлал болгосон бөгөөд цөлжилтийн эсрэг үйл хэрэгт оруулж буй хувь нэмрээ тасралтгүй өсгөхийг зорин ажилладаг.
Нийгэм & Эрүүл мэнд
Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран 3 дах жилдээ амжилттай зохион байгуулж буй элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр.
Иргэдэд эм, эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс жил бүр Эрүүл мэндийн технологи үзэсгэлэнг ивээн тэтгэдэг.
Нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд асрах төв, эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдэд эм, витамин, шаардлагатай хэрэгслээр тусламж үзүүлдэг.
Боловсрол & Спорт
Монголын оюутны холбоо, сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад банк санхүүгийн ерөнхий мэдлэг олгодог.
Ажилтнуудын сайн дурын гишүүдээс бүрдэх клуб. Спорт, урлагийн арга хэмжээ жил бүр зохион байгуулж, олимпын наадамд оролцох тамирчдыг дэмждэг.