Bishrelt Group
ULTIMUNE STUDIO: LISA’S BACKSTAGE   Дэлхийн нээлт Монголд!
мэдээ

2026-08-19

ULTIMUNE STUDIO: LISA’S BACKSTAGE Дэлхийн нээлт Монголд!

SHISEIDO брэндийн алдарт ULTIMUNE серумийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулах нээлтийн арга хэмжээ

150 гаруй жилийн түүхтэй SHISEIDO брэндийн алдарт ULTIMUNE серумийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулах нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Бидний эвент ULTIMUNE STUDIO: LISA’S BACKSTAGE нэрэн дор зохион байгуулагдсан бөгөөд LISA-гийн тайзны ард буй мэдрэмжийг зочдод хүргэх зорилготой байв. Энэхүү кампанит ажил нь Япон, Тайланд, Вьетнам зэрэг SHISEIDO-гийн албан ёсны орнуудад зохион байгуулагдсаар ийнхүү Монгол улсад болж буйгаараа дэлхийн хэмжээний ач холбогдолтой юм.

ULTIMUNE серумийн шинэчлэл нь дан ганц SHISEIDO гэлтгүй дэлхийн анагаах ухаан, гоо сайхны салбарт нээлт болж буй үйл явдал билээ. Арьсны дархлааг идэвхтэй байлгаснаар хөгширсөн эсүүд үндсээрээ устаж хүний хөгшрөлтийн үйл явцыг эсийн түвшинд УДААШРУУЛАХ томоохон нээлтийг SHISEIDO анх удаа танилцуулаад байгаа юм.

Нээлтийн арга хэмжээ өртөөчилсөн байдлаар явагдсан бөгөөд FAST. SLOW. FREE. хэмээх гурван үгэнд үйл ажиллагааны утга санаа зангидагджээ. FAST. гэдэг нь ULTIMUNE-ий гурав хоногийн дотор үйлчилдэг хурдан үр дүнг илтгэнэ. Харин SLOW. бол хөгшрөлтийн мөчлөгийг удаашруулах хүчийг илэрхийлнэ. Цаашлаад хэрэглэгчдийг хөгшрөлтийн асуудлаас ангижруулах нь FREE. өртөөний үндсэн санаа ажээ.

Үүгээр ч зогсохгүй LISA-тай хамт зураг даруулах photobooth, артист Verdy-тэй хамтарсан limited edition мерчүүд, мэргэжлийн мейкап артистын сургалт, The Lemons, Magnet Brain, Namone-гийн үзүүлбэр, quiz, сугалаа гэхчлэн уйдах завгүй баялаг хөтөлбөрөөр зочдын сонор, мэлмийг сэргээсэн юм.

200 орчим зочин нэг дор цугларч шинжлэх ухааны дэвшлийг урлаг, энтертайнментаар дамжуулан тархиндаа, бодолдоо, сэтгэлдээ тусган мэдэрлээ. **ULTIMUNE 4.0 **хэрэглэснээр таны биологийн нас ухрахгүй ч, цаг хугацаа арьсны тань хувьд илүү удаанаар урсана гэдгийг амлаж байна. Дэлхийн анхны #Хөгшрөлтийг удаашруулахаар бүтээсэн серум - ULTIMUNE 4.0!

Төстэй мэдээ