Bishrelt Group
Бишрэлт групп CACCI-ын байнгын гишүүн боллоо
мэдээ

2026-07-02

Бишрэлт групп CACCI-ын байнгын гишүүн боллоо

Бишрэлт групп гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж CACCI-ын байнгын гишүүн компани боллоо.

2018 оны 9 дүгээр сарын 5–10-ны өдрүүдэд Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Жамал Инайшвили албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Бишрэлт Групп нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор CACCI-ийн Байнгын гишүүн-ээр албан ёсоор элсэв.

Энэхүү гишүүнчлэл нь Бишрэлт Группийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн бизнесийн сүлжээнд нэгдэх, шинэ боломжуудыг бий болгох чухал алхам болсон юм.

Байнгын гишүүнээр элсэх ёслолын үеэр Бишрэлт Группийн **Гүйцэтгэх захирал А. Чинбишрэлт **энэхүү түүхэн үйл явдал нь компанийн хөгжлийг дараагийн шатанд гаргаж, олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Төстэй мэдээ