Bishrelt Group
Bishrelt Beauty Хэрэглэгчийн туршлагыг шинэ түвшинд хүргэх шинэчлэл
мэдээ

2026-07-01

Bishrelt Beauty Хэрэглэгчийн туршлагыг шинэ түвшинд хүргэх шинэчлэл

Bishrelt Beauty нь дэлхийн шилдэг үнэртэн, гоо сайхны брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэдэг

## Bishrelt Beauty шинэ өнгө төрхөөр үйлчлүүлэгчдээ угтахаар бэлтгэж байна

Бьюти Престиж ХХК-ийн хэрэгжүүлдэг Bishrelt Beauty нь дэлхийн тэргүүлэгч үнэртэн, гоо сайхан, арьс арчилгааны брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэсээр ирсэн билээ. Хэрэглэгчийн туршлагыг шинэ түвшинд хүргэх зорилтын хүрээнд Shangri-La Mall дахь Bishrelt Beauty салбарын шинэчлэл, тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд шинэ өнгө төрх, илүү тав тухтай орчинтойгоор үйлчлүүлэгчдээ угтахаар бэлтгэлээ хангаж байна.

Шинэчлэлийн хугацаанд Bishrelt Beauty нь Shangri-La Mall доторх түр байршлаасаа үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, хэрэглэгчиддээ дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөөг хүргэсээр байна. Энэхүү зохицуулалт нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг тогтвортой хангахын зэрэгцээ шинэ салбарын нээлт хүртэл тасралтгүй үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Шинэчлэгдсэн салбар нь орчин үеийн интерьер шийдэл, тав тухтай орчин болон брэндүүдийн онцлогийг илүү тодотгосон зохион байгуулалтаар хэрэглэгчдэд гоо сайхны бүтээгдэхүүнтэй илүү ойр танилцах боломжийг бүрдүүлнэ. Мөн олон улсын үйлчилгээний стандартыг шингээсэн орчинд дэлхийн шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүн, зөвлөгөө, туршлагыг нэг дороос авах боломжийг санал болгох юм.

Төстэй мэдээ