Bishrelt Group
BACHHUS Mongolia XMF Festival-ийн 10 жилийн ойн арга хэмжээнд амжилттай хамтран оролцлоо
мэдээ

2026-07-01

BACHHUS Mongolia XMF Festival-ийн 10 жилийн ойн арга хэмжээнд амжилттай хамтран оролцлоо

XMF Festival-ийн 10 жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

2026 оны 6-р сарын 26–27-ны өдрүүдэд Монгол Шилтгээн цогцолборт зохион байгуулагдсан XMF Festival-ийн 10 жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү ойн фестивальд Бишрэлт Группийн** BACHHUS** брэнд** "Эрч хүчээ цэнэглэ"** уриан дор албан ёсны хамтрагчаар оролцож, фестивалийг зорин ирсэн мянга мянган залууст эрч хүч, эерэг мэдрэмж, мартагдашгүй туршлагыг хүргэлээ.

Арга хэмжээний үеэр BACHHUS Mongolia нэртэй орчин үеийн шийдэл бүхий тусгай асрыг байгуулж, амарч тухлах, найз нөхөдтэйгөө уулзах, зураг дурсгал үлдээх, төрөл бүрийн идэвхжүүлэлтэд оролцох боломжтой тав тухтай орчныг бүрдүүлсэн нь фестивалийн онцлох бүсүүдийн нэг байлаа.

Мөн фестивалийн үеэр дэлхийд танигдсан Highland Queen виски брэндийг танилцуулж, хэрэглэгч бүрийн амт, сонголтод нийцсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгон хүрэлцэн ирсэн зочдод амжилттай борлууллаа. Ингэснээр оролцогчид олон улсын чанартай бүтээгдэхүүнтэй танилцаж, өөрсдийн сонголтод тохирсон амтыг мэдрэх боломжийг бүрдүүлсэн юм.

Түүнчлэн Brut 19'32 Brasserie ресторан хамтран оролцож, фестивалийн турш шинэхэн, амтат хоол, чанартай үйлчилгээ үзүүлэн хүрэлцэн ирсэн зочдын тав тух, сэтгэл ханамжийг бүрэн хангалаа. Амт чанар, үйлчилгээний өндөр стандартаараа ялгарсан тус ресторан нь фестивалийн турш оролцогчдын хамгийн ихээр зорин үйлчлүүлсэн цэгүүдийн нэг болж, арга хэмжээний уур амьсгалд өнгө нэмсэн юм.

Бишрэлт Групп нь цаашид ч дэлхийн чанартай брэндүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхийн зэрэгцээ залуусын эрч хүч, эерэг соёл, шинэ туршлагыг түгээн дэлгэрүүлэх томоохон арга хэмжээ, фестивалиудад идэвхтэй хамтран ажилласаар байх болно.

Төстэй мэдээ