
2026-07-01
Montblanc брэнд Shangri-La Mall-д удахгүй үүд хаалгаа нээнэ
Montblanc брэнд Shangri-La Mall-д шинэ орон зайгаа нээхээр бэлтгэл ажлаа үргэлжлүүлж байна.
## Montblanc брэнд Shangri-La Mall-д шинэ салбараа нээхээр бэлтгэж байна
1906 онд үүсгэн байгуулагдсан Montblanc нь бичгийн хэрэгсэл, цаг, арьсан эдлэл болон тансаг хэрэглээний бүтээгдэхүүнээрээ дэлхий дахинд чанар, ур чадвар, өв уламжлалын бэлгэ тэмдэг болсон брэнд юм.
Шинээр нээгдэх салбар нь брэндийн олон улсын стандартыг шингээсэн орчин, үйлчилгээний туршлагыг Монголын хэрэглэгчдэд хүргэх болно.

Энэхүү шинэ салбар нь** “Престиж Брэндс”** ХХК-ийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн хөгжлийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын хэрэглэгчдэд дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны сувгаар хүргэх эрхэм зорилгын нэгэн чухал алхам болж байна. Montblanc брэндийн шинэ салбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.



