Bishrelt Group
Хамтын үнэ цэнэ, үндэсний өв соёлыг нэгтгэсэн Бэсрэг Наадам
мэдээ

2026-07-01

Хамтын үнэ цэнэ, үндэсний өв соёлыг нэгтгэсэн Бэсрэг Наадам

Бишрэлт Групп нь байгууллагын соёлыг бэхжүүлэх зорилгоор уламжлал болгон "Бэсрэг Наадам"-ыг зохион байгуулдаг

Бишрэлт Групп нь ажилтнуудынхаа хамтын ажиллагаа, байгууллагын соёл, харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор уламжлал болгон "Бэсрэг Наадам"-ыг зохион байгуулдаг.

Энэхүү арга хэмжээ нь хотын орчноос алс, байгалийн сайханд 2 өдрийн турш зохион байгуулагддаг бөгөөд ажилтнууд ажлын орчноос түр холдон, хамт олонтойгоо илүү ойр дотно харилцах, шинэ дурсамж бүтээх, багийн уур амьсгалыг бэхжүүлэх онцгой боломжийг бүрдүүлдэг.

Бэсрэг Наадам нь Монголын үндэсний өв соёл, ёс заншлыг орчин үеийн зохион байгуулалттай хослуулсан цогц арга хэмжээ юм. Үндэсний хувцас, монгол ахуй, уламжлалт тоглоом наадам, урлагийн тоглолт, спортын тэмцээн, багийн хөгжүүлэх үйл ажиллагаа зэрэг олон төрлийн хөтөлбөрөөр дамжуулан ажилтнууд үндэсний үнэт зүйлсээ мэдэрч, байгууллагын соёлыг хамтдаа бүтээдэг

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн баяр наадам төдийгүй, хамт олны нэгдмэл байдал, харилцан хүндлэл, байгууллагадаа хандах бахархлыг нэмэгдүүлдэг Бишрэлт Группийн хамгийн үнэ цэнтэй дотоод соёлын арга хэмжээнүүдийн нэг юм.

Төстэй мэдээ