Бизнесийн чиглэл
Зочлох үйлчилгээ, ресторан
Бишрэлт Групп нь 2025 онд зочлох үйлчилгээний бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монголын анхны хувийн хэвшлийн 4 одтой зочид буудал болох Bishrelt Hotel-ийг үйл ажиллагаандаа нэгтгэсэн. Их хотын төвд байрлах буудал нь 28 өрөө, дэлхийн хэмжээний fusion ресторанууд, тансаг хүлээн авалтын танхим, караокэ зэрэг иж бүрэн үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ хүлээлтийг давсан туршлага бүтээдэг.

Бишрэлт зочид буудал

1994 онд “Бишрэлт Плаза” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан тус зочид буудал нь Монгол Улсын анхны хувийн хэвшлийн зочид буудлуудын нэг бөгөөд Европын зочид буудлын стандартыг нэвтрүүлсэн, тав тух, мэргэжлийн үйлчилгээгээрээ онцлог 4 одтой зочид буудал юм. Стандарт болон делюкс зэрэглэлийн нийт 28 өрөөтэй.

Embassy
Сонгодог Европ хэв маяг бүхий 250–300 хүний багтаамжтай тансаг хүлээн авалтын танхим болон орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 100–150 хүний багтаамжтай хурлын танхим нь баяр ёслол, албан ёсны форум, семинар арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулах таатай орчныг бүрдүүлдэг. Өвөрмөц интерьер шийдэлтэй, тус бүр 20–40 зочин хүлээн авах боломжтой 3 VIP өрөөтэй.

Brut 19'32 Brasserie

Шангри-Ла молл худалдааны төвд байрлах"Brut 19’32 Brasserie" нь дэлхийн өнцөг булан бүрийн олон үндэстний соёл, уламжлалын нандин элементүүдийг нэг дор цогцлоосон fusion хэв маягийн ресторан юм. Бид олон улсын хоолны соёлыг орчин үеийн шийдэлтэй чадварлаг хослуулж, зочдодоо дэлхийн хэмжээний амт чанар болон тансаг орчныг нэгэн зэрэг мэдрүүлэхийг зорин ажиллаж байна.

Fifty's Bistro

Хотын төв орчимд байрлах дунд зэрэглэлийн casual dining ресторан бөгөөд Европ болон Монгол хоолоор үйлчилдэг.