Bishrelt Group

Үнэртэн, гоо сайхан, загвар

Beauty · Fashion · Brands

Бишрэлт Групп нь L'Oréal, Puig, Shiseido зэрэг дэлхийн тэргүүлэгч группүүдийн 60 гаруй тансаг брэндийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр төлөөлдөг. Үнэртэн, гоо сайхан, арьс арчилгааны 650 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна. Загварын чиглэлээр Lacoste, Gant, Sisley, Chicco, Steve Madden, Montblanc, Ferragamo зэрэг олон улсын нэр хүндтэй брэндийн албан ёсны дистрибьютор бөгөөд брэнд бүрийн жишигт нийцсэн дэлгүүрийн сүлжээгээр үйлчилдэг.

0+
Тансаг брэнд
0
Брэнд дэлгүүр
0+
Үнэртэн нэр төрөл
0
Beauty Prestige · Fashion Prestige · Prestige Brands International
Бьюти престиж интернэйшнл ххк

Бьюти престиж интернэйшнл ххк

Тус компани нь дэлхийн гоо сайхны салбарын тэргүүлэгч L’Oréal, Puig, Shiseido группүүдийн тансаг зэрэглэлийн үнэртэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр борлуулах эрхтэй бөгөөд Dolce & Gabbana, Prada, Maison Margiela, Giorgio Armani зэрэг нэр хүндтэй брэндүүдийг төлөөлөн ажилладаг.​

Эдгээр брэндүүд нь Улаанбаатар хотын Шангри-Ла Молл, Улсын Их Дэлгүүр болон Бишрэлт их дэлгүүрт байрлах салбар дэлгүүрүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.​

Фейшн престиж интернэйшнл ххк

Фейшн престиж интернэйшнл ххк

“Фейшн Престиж” ХХК нь Chicco, Lacoste, Gant, Sisley, Steve Madden зэрэг дэлхийд танигдсан бэлэн хувцас болон хүүхдийн загварын брэндүүдийн Монгол дахь албан ёсны, онцгой эрхтэй дистрибьютор юм.

Эдгээр брэндүүд нь Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд болон их дэлгүүрүүдэд байрлах өөрийн төрөлжсөн салбар дэлгүүрүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.

“Престиж Брэндс” ХХК

“Престиж Брэндс” ХХК

Дээд зэрэглэлийн болон тансаг брэндийн бүтээгдэхүүний импорт, борлуулалт, жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус компани нь Дэлхийн тансаг зэрэглэлийн арьсан эдлэл, үнэт эдлэл, цүнх болон гутлын шилдэг брэндүүд болох Montblanc болон Ferragamo-г Монгол улсад борлуулах албан ёсны онцгой эрхийг эзэмшдэг.

Эдгээр нэр хүндтэй брэндүүд нь Улаанбаатар хотын хамгийн өндөр зэрэглэлийн худалдааны төвүүдэд байрлах өөрийн нэрийн төрөлжсөн салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүрч байна.